2012 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа туршалагтай


НИЙТЛЭЛҮҮД

Бүгд Найрамдах Чех улсын “Юнипетрол” газрын тос боловсруулах үйлдвэрт дэлбэрэлтийн улмаас 6 хүн амь үрэгдэж олон хүн гэмтэж бэртсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргээд байна.

БНСУ-ын 17 дахь ерөнхийлөгч И-Мён Баг авлига, хууль бус аргаар мөнгө авсан, татвараас зайлсхийсэн зэргийн хэд хэдэн хэрэгт сэжиглэгдэж байгаа билээ. Сөүл хотын шүүх түүнийг баривчлах зөвшөөрөл өгсөн байна.

Хоёр Солонгос болоод АНУ-ын хагас албан ёсны хэлэлцээр өнөөдөр Финляндад өндөрлөлөө. Уг яриа хэлэлцээр ихээхэн “үр дүнтэй” байсан гэж Финляндын гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Олон сая хэрэглэгчийг өөрсдийн мэдээллээ улс төрийн зорилгод ашиглуулахад хүргэж “алдаа гаргасан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинд дахин сонгогдсонд нь баяр хүргэснийг эх сурвалжууд онцолж байна.

Тэд байгалаас заяасан буржгар үсээ тодотгосон өвөрмөц зургуудаа инстаграмдаа нийтэлснээр цахим орчинд олны хайрыг татаад байгаа юм.

Жүжигчин Синтиа Никсон Ардчилсан намаас нэр дэвшигч, хотын захирагч Эндрью Гуомотой өрсөлдөхөө зарлалаа.

АНУ-ын Мэрилэнд мужийн ахлах сургуулийн 17 настай хүү хоёр сурагчийг буудан шархдуулсан хэрэг гарлаа.

АНУ-Японы аюулгүй байдлын зөвлөхүүдтэй БНАСАУ-ын асуудлаар яриа хэлэлцээр хийж байна гэж БНСУ-ын Хөх Ордноос даваа гарагт мэдэгдлээ.

Сирийн удирдагч Башар Аль-Ассад зүүн Гутад үлдсэн босогчдын бүлэглэлүүдтэй байлдаж буй Засгийн газрын цэргүүдтэйгээ уулзсан байна.

Шведийн гадаад хэргийн сайд Маргот Вальстрём Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Канг Кюн-Ва нар уулзаж, яриа хэлэлцээр хийлээ. Ням гарагт БНСУ-ын гадаад хэргийн сайд Канг, БНСУ-ын гадаад хэргийн сайд Вальстрём нар Брюссель хотод уулзлаа. БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ри Ён-Хо Шведийн Стокгольмд 3 өдрийн айлчлал хийсний дараа энэхүү уулзалт боллоо. “Талууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцэх хамгийн ач холбогдолтой сэдвийн нэг болоод буй Солонгосын хойгийн аюулгүй байдлын нөхцөл байдалд төвлөрч хэлэлцээр хийсэн . Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэж, Солонгосын хойгт тайван байдлыг авчрах талаар Умард Солонгосын талтай цаашид яриа хэлэлцээр хийхэд хамтран ажиллахаар зөвшилцсөн” гэж Швед улсын тал мэдээллээ. Талуудын уулзалтын талаар хэвлэлийн хурлын үеэр Шведийн гадаад хэргийн яам мэдэгдэж хийж, “Солонгос хоорондын болоод АНУ-БНАСАУ-ын уулзалтыг зохион байгуулах шийдвэр гаргах зэргээр Солонгосын хойг дахь нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа. Энэ нь Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг үндэс суурьнаас нь шийдвэрлэж, энх тайван байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой гэж талууд үзсэн. БНСУ-Швепийн гадаад хэргийн сайп нар цаашдаа ойр дотно харилцаатай байж, ирээдүйн асуудлыг шийдвэрлэхээр зөвшилцсөн” гэсэн байна. Шведийн гадаад хэргийн сайд Маргот Вальстрём БНАСАУ-ын гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтынхаа үр дүнгийн талаар ярихдаа, хойгт энх тайван, аюулгүй байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэхийг зорьж байна гэсэн байна. БНСУ 4 дүгээр сарын сүүлээр Умард Солонгостой уулзалт хийхээр бэлтгэж байгаа. Мөн БНАСАУ-АНУ-ын ерөнхийлөгч нар ирэх 5 дугаар сард уулзахаар төлөвлөөд байгаа. Гэхдээ тэдний хаана уулзах нь хараахан тодорхой болоогүй байна. Талуудын уулзаж болох магадлалтай газруудын нэг нь Швед гэж үзэж байгаа. Вальстрём-Ри нарын уулзалтын дараа талууд 5 сард Америктай хийх уулзалтын талаар ам нээсэнгүй. Гэхдээ тэд АНУ-БНАСАУ-ын лидерүүдийн уулзалтын үндэс суурийг тавих зорилгоор уулзсан байх гэсэн таамаглал байна. Швед улс нь БНАСАУ-АНУ-ын хийх хэлэлцээрийг зуучлах, холбох суваг болж байгаа юм. Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн улс бөгөөд Солонгосын хойгийн түр эвлэрлийг хянаж байдаг Төвийг сахисан байр суурьтай ажиглагч Комиссын гишүүн юм. Мөн Швед улс Умард Солонгост дипломат төлөөлөгчийн газартай.

Дэлхийн хамгийн өндөр оргилд авирагчид, аялагчдын орхисон 100 тонн хогийг агаараар тээвэрлэх юм байна.

Лондоны хойд хэсгийн жижигхэн дүүрэгт оршдог Альпертоны сургуульд дүрвэгч хүүхдүүдтэй ажиллаж байсан Андриа Зафираку дэлхийн багшаар өргөмжлөгдлөө.

Хятадын Ардын Төлөөлөгчдийн 13 дугаар Их Хурлын төлөөлөгчид бямба гарагт Си Зиньпинийг БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр дуу нэгтэйгээр сонголоо

ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд 76 хувийн санал авч улиран сонгогдлоо.

Ачаалж байна ...